МонгоКартыг ашиглахаасаа өмнө дараах нөхцөлүүдийг анхааран уншина уу. Үйлчилгээг ашиглаж эхэлснээр та эдгээр нөхцлийг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Зорилго
МонгоКарт нь найз нөхөд, гэр бүлийн хүрээнд тоглох party карт тоглоом юм. Аливаа хууль зөрчсөн, хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт үйлдэх зорилгоор ашиглахыг хориглоно.
2. Насны шаардлага
«Сонирхолтой», «Хосуудад» гэх мэт зарим багц 18+ контент агуулдаг. Эдгээрийг ашиглахын тулд хэрэглэгч 18 нас хүрсэн байх ёстой. МонгоКарт нь хэрэглэгчийн насыг бие даан баталгаажуулдаггүй.
3. Зохистой хэрэглээ
- Тоглоомын карт нь зөвхөн зугаалга/зугаацал зориулалттай. Эмчилгээ, эрх зүйн зөвлөгөө биш.
- Үйлчилгээг хууль бус, хортой код тараах, бусдын эрхийг зөрчих зорилгоор ашиглахыг хориглоно.
- Та өөрийн нэмсэн картын агуулгын хариуцлагыг бүрэн хүлээнэ.
4. Оюуны өмч
МонгоКартын лого, нэр, дизайн, кодын эх нь Happy Solutions-ийн өмч. Зөвшөөрөлгүй хувилах, олшруулахыг хориглоно.
5. Хариуцлагын хязгаар
Үйлчилгээ нь «байгаагаар» (as-is) үндэслэлээр санал болгогдох ба ямар нэг шууд эсвэл шууд бус хохирлын төлөө бид хариуцлага хүлээхгүй. Тоглоомын үеэр гарсан зөрчил, эрүүл мэндийн асуудлыг хэрэглэгч өөрөө хариуцна.
6. Өөрчлөлт
Бид эдгээр нөхцлийг хэдийд ч өөрчлөх эрхтэй. Чухал өөрчлөлтийг вэбсайт дээр зарлана.
7. Холбоо барих
Энэхүү нөхцлийн талаар: @happysolutions__