Энэхүү нууцлалын бодлого нь МонгоКарт (цаашид «Үйлчилгээ») гэж нэрлэгдэх вэбсайт болон холбогдох бүтээгдэхүүний хүрээнд хамаарна. Үйлчилгээг ашиглаж эхэлснээр та энэхүү бодлогыг хүлээн зөвшөөрсөнд тооцогдоно.
1. Бид ямар өгөгдөл цуглуулдаг вэ?
МонгоКарт нь хэрэглэгчийн бүртгэл шаардахгүй учраас таны нэр, имэйл, утасны дугаар зэрэг хувийн өгөгдлийг шууд цуглуулдаггүй.
- Тоглогчдын нэр, тоглоомын тохиргоо, өөрийн нэмсэн карт зэрэг нь зөвхөн таны төхөөрөмжийн локал хадгалалтад (localStorage) хадгалагдана.
- Vercel Analytics ашиглан анонимаар хэрэглээний статистик (хуудас үзэлт гэх мэт) цуглуулна. IP хаяг, нарийн identifier хадгалахгүй.
- Google AdSense (хэрэв идэвхтэй бол) cookie ашиглан зар тохируулж болзошгүй. Дэлгэрэнгүйг Google зар сурталчилгааны бодлого-оос үзнэ үү.
2. Cookies
Бид зөвхөн зайлшгүй шаардлагатай cookie (тохиргоо санах, AdSense) ашиглана. Та хүсвэл browser-ынхээ тохиргоонд cookie-г унтрааж болно.
3. Хүүхдийн нууцлал
Үйлчилгээний зарим хэсэг (Сонирхолтой, Хосуудад) 18+ контент агуулах тул бид 13-аас доош насны хүүхдээс өгөгдөл цуглуулахыг зорьдоггүй. Эцэг эх хэрэглэгчдийг хяналтандаа байлгахыг хүсье.
4. Гуравдагч талын үйлчилгээнүүд
МонгоКарт нь дараах үйлчилгээнүүдийг ашигладаг: Vercel (хост, хэмжилт), Google AdSense (хэрэв идэвхтэй бол). Эдгээр үйлчилгээ нь өөрийн гэсэн нууцлалын бодлоготой.
5. Өгөгдөл устгах
Та browser-ынхаа тохиргооноос «Site data» эсвэл МонгоКартын Тохиргоо хуудаснаас өөрийн нэмсэн картыг устгаж болно.
6. Холбоо барих
Асуулт, гомдол байвал: @happysolutions__